2011-02-16
Хэн нь барбарууд вэ?

” СОЁЛТ ” еврoпийнхөн өөрсдийнхөөн соёлоос гажсан юм болгоныг зэрлэгүүд, Чингис хааныг маань хүн иддэг араатануудтай зүйрлэдэг, монголчууд биднийг “барбар”ууд хэмээдэг.  Тэгвэл яс юман дээрээ хэн нь барбарууд байв ?

(нэгэн алдарта монголч эрдэмтнээс нэгэн сэтгүүлч та ягаад чингис хаан шиг хүнийг өмөөрнө вэ, та ягаад монголчуудын дайн дажинийг өмгөөлнө вэ?…Тэд бол хүн биш араатнууд байсан шдээ…хэмээн хэлэхэд өнөөх монголч эрдэмтэн ингэж хариулсан байна )

…Монголчууд хүчтэй улсыг ялаад дийлээд байсан нь сонин. Монголчууд харгис хэрцгий улмаас цус гаргасан гэж та хэлж байна. Тэгвэл 1099 онд загалмайтну

уд Иерүсалимд  ярга үйлдэн хөхүүл хүүхдийг хүртэл өршөөдгүй байсныг юу гэх вэ? Гэтэл тэднийг английн үндэсний баатар боглосон шүү дээ. Монголын цэргийн сайд нараас юугаараа дээр юм бэ?Харин ч Чингис хаан дайсанаа хатуу чанга аргаар захирдаг хэрнээ хэзээ ч тамлан зовоодоггүй, шууд устгадаг, эмэгтэй хүн эх хүнийг хэзээ ч харигласан зовоодоггүй, тэднийг хүндэтгэдэг, хүүхдийг хөнөөдөггүй, харин ч дайны хөл, дайсныхаа хүрээнээс олзолсон Мэргэдийн Хүчү, Тайчуудын Хөхөчү, Татарын Шихихутаг, Жүрхиний Борохул нарыг өдөр үзэх нүд шөнө сонсох чих болгон үрчилж авсан бөгөөд тэд бүгд баатар эрс болон хүмүүжсэн. Гэтэл дундад зууны еврөпын нийгэм, христос сүмийн ёс нь буруутныг олны нүдэнд тарчлаан зовоож хороодог байсан ба тэднийг буруу номтон гэж үзэж эмэгтэй хүн,хүүхэдгүй бүгдийг нь хороодог байсан. Одоо тэгээд хэн нь илүү харгис хэрцгий бэ?

Македоны Александр нөр их хүч хөдөлмөрийн дараа Газа хотыг буулгаж авсан байдаг.Энэ бүслэлтийн үед дайсны цэргийн гарамгай жанжин Бетисын дайтах гайхамшигт ур чадвар, эр зоригийг хэдэнтээ таньсан билээ. Тэр баатар жанжин нөхдөөсөө тасраад, зэр зэвсэгнь яиран хугарч, хамаг биеэ сийчүүлээд байсан мөртлөө тал талаас нь шахаж түрсэн Македөны олон цэрэгтэй эрэгчин эмэгчинээ үзэлцсэн байжээ. Александр тэрэнтэй нүүр тулан ” Бетис чи хүссэн ёсоороо үхнэ гэж бүү бод. Олзлогдсон цэргийн бүхий л тамлалыг амсана гэж мэдээрээ ” хэмээн сүрдүүлэхэд ихэмсэг жанжин хариу дуугаралгүй омог бардам зогсож байхад нь улам хорсож ” амнаас чинь үг гаргаж чаднаа би, эс чадлаа гэхэд ядаж гийгнах дуу гаргаж дөнгөнө ” хэмээн хөлийн тавхайных нь ясыг цоолж тэндээс нь тэрэгний араас уяад үхтэл нь чирэх тушаал өгж байжээ.

Харин Чингис хаан өөрийг нь сөрж зогссон баатарлаг гавьяаг үнэлдэг их ухаантан байв. Тухайлбал Алтан Улсын нэрт жанжин Ван Зай  баригдан ирэхэд Чингис Хаан : Намайг Алтан Улсад ирсэнээс хойш гурван жил болоход чам шиг тулж байлдсан эрийг би харсангүй тул чиний эрдмийг хайрлан нэрийг чинь Хөх Сударт үлдээсүгэй хэмээсэн бөлгөө. Зүгээр нэг зүтгэлийг мэдэхгүй, харанхуй эзний төлөө үхэх ямар сайн нэр байх вэ? Хэмээн Ван Зайг суллан цол хэргэм өгч  Шаньси мужийг захируулхаар томилж байжээ. Мөн Хорезмын султан Мухамедын хүү  Желал-Ад-Дин гэгч зоригт эр Перван хотын ойролцоо Шихихутугийн удирдсан 30000 цэргийг цохисон тул Чингис Хаан биеээр очиж дарахгүй бол дийлхээргүй болно хэмээн их цэрэгтэйгээ очсон байна. Желал-Ад-Дин монголын цэрэгтэй галзуу барс шиг тулалдаж байхыг Чингис Хаан хараад түүнийг амьдаар бариь ирэх тушаал буулгажээ. Желал-Ад-Дин  тулалдаанд хамаг цэргээ алуулж, монголын цэрэгт түрэгдэн,Инд мөрний эрэгт тулж, дайсанд баригдахгүйн тулд бүх хатад охидоо мөрөнд үйж алах тушаал өгч, өөрөө мөрний эрэг дээр  моритойгоо давхиж гараад нэг гартаа улсынхаа тугаа өндөрт өргөж, нөгөө гартаа бамбайгаа барьсаар мөрөнлүү үсэрсэн байна. Чингис Хаан энэ явдалыг сэтгэл бахдам хараад “Эцэг хүн ийм  хөвгүүнтэй байгууштай “гэж дуу алдсан аж…..

Хэн нь барбарууд вэ?

Бичсэн: Zuu | цаг: 14:04 | Ном уншлаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


бичвэртэй санал нэг.
Ромчуудын айхтар харгислалаас л болж Христийн шашин хүчирхэгжин гарч ирсэн түүхтэй. Нацист Герман хүнийг хомролгон устгахыг автоматжуулсан үйлдвэр болгосон болон 2-р Дайны үеийн Герман Япончууд амьд хүмүүс аймшгийн туршилтууд хийж байсанг Монголын аян дайнтай харьцуулсан удаа Барууны тэр түүхчдэд байхгүй.
Бичсэн: ninedimensions цаг: 23:56, 2011-02-16 | Холбоос | |


Их л болхи сэтгүүлчтэй уулзаж дээ...
Түүхэн үйл явдлыг одоо цагаар дүгнэж болдоггүйг зааж өгөөгүй бололтой... Түүхэн үйл явдалд асар олон хүчин зүйл нөлөөлдөг болохоор, бүр 100-хан жилийн өмнө болж байсныг хүртэл одоо цагаар үзэж дүгнэхийг хорьдог доо, уул нь.
Бичсэн: AmonRa цаг: 16:57, 2011-02-16 | Холбоос | |


англиар бол BARBARIAN... зэрлэгүүд гэсэн утгатай...орос бол ВАРВАРЫ...


Зассан: zuunzuu хэзээ: 2011-2-16 05:01
Бичсэн: Zuu цаг: 14:40, 2011-02-16 | Холбоос | |


барбар гэж ямар амьтан байдын?
Бичсэн: хундага цаг: 14:35, 2011-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax