Хятадыг аврахын тулд хятадыг устга (To Save China, Destroy China)!!! Энэ нь 2р дайны дараах сүйтсэн хятад орныг хөл дээр нь босгосон Мао Зе Дун-ийн ГОЛ зарчим юм. Хятадыг аврахын тулд тэрээр устгахаас өөр арга зам байсангүй. Сүйтгэхгүйгээр хятад орон урагшилах боломжгүй байсан учраас тэр. Аврахын тулд сүйтгэх нь заримдаа асуудалын хамгийн хурдан бөгөөд зөв шийд байж болно гэдгийг Мао гийн ард түмнээ тамалсан, хятад орныг УСТГАСАН жилүүд (их үсрэлт,соёлын хувьсгалын жирлүүд) нь хятадыг өнөөдөр ямар түвшинд хүргэсэн байгаагаас тодхон харж болно.
Аварахын төлөө устгах зарчимыг баримталан амжилт олсон олон жишээг ганц Мао дээр биш дэлхийн түүхээс хангалттай харж болно. Жишээ нь : Муссолини л гэхэд Италид фашист засаглал байгуулан, ард түмний хувийн амьдралыг устгаснаар дэлхийн 1р дайны дараа туйлдсан байсан итали гэх ядуу орныг дээш нь чирсэн. 17р зуунд лондонгийн "Их Гал" гэж алдаршсан гал гарч Лондон хотын бүх байшин барилгыг шатааснаар Лондон хотод дахин хот тохижуулалт, бүтээн байгуулалт өрнөж Лондон хот өнөөгийн бидний мэдэх "Лондон" хотын дүрийг олсон. Сталин л гэхэд ард түмэнээ хоёрдмол сэтгэлтэй болгож үймүүлээд байгаа бүх сэхээтэн, зохиолч нарыг алж, ард түмнээс ирэх үймээн самууныг хаасаны ачаар орос ороныг дэлхийн супер хүчнүүдийн нэг болгосон...гэх мэтээр дэлхийн түүх аврахын төлөө устгасан жишээнүүд дэндүү их ...
Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл заримдаа биднийг урагш алхах гэхэд бидний хуучин мэдлэг, хуучны бодол санаа бидэнд саад болдог, биднийг чөдөрлөдөг. Тиймээс заримдаа огт мэдэхгүй бөгөөд хуучин юмнаасаа хүчээр ч хамаагүй салах нь бидэнд урагшилахад хэрэгтэй байдаг...Ягаад гэвэл ийм тохиолдолд юу ч мэдэхгүй хүнд юм заах нь амархан бөгөөд үр нөлөө ихтэй...Тийм учир цаг хожихын тулд харгис ч гэсэн энэ Аврахын Төлөө Устгах зарчимыг хэрэглэдэг байх нь. Аврахын төлөөх устгах зарчим нь тийм ч муу зарчим биш ба зөв хүн, зөв цагт удирдвал хамгаас ашигтай, хамгаас хурдан амжилт олох зарчим гэдгийг дэлхийн түүхээс харж болно.( тод жишээ нь Мао-н ИХ ҮСРЭЛТ,сталины их өлсгөлөн ). Энэ зарчимын нэг гол онцлог нь юу вэ гэвэл энэ зарчимыг дандаа "элгээрээ дээш харан хэвтсэн", "ядуу, сул, дорой" орнууд ашигласанд байгаа юм. Зүгээр ашиглаад ч зогссонгүй ихэнх нь амжилт олсонд байгаа юм. Тиймээс миний хувьд бол аврахын төлөө устгах зарчим нь монголын хөгжилийн бас нэгэн гарц!!! ( нилээн боломжит хувилбаруудын нэг)
1 алхам ухарч, 3 алхам урагшила гэдэг үг байдаг!!!...
busni tsonhor hogoo har zam der shided yawj bga humuusiig buudaj alah bish harin ter setgehuig ni buudaj alna gsen utgatai bishuu nzyda.