“Яг одоо” гэдэг бол “Тухайн Цаг Ирэхээр”, харин “Тухайн Цаг ирэхээр” гэдэг бол “Яг одоо” юм…Тийм учир “Тухайн Цаг Ирхээр” болон “Яг Одоо” хоёрын завсар ямар нэгэн ялгаа зааг тавих нь утгагүй…”Тухайн Цаг Ирэхээр” болон “Яг Одоо” хоёр нь хоорондоо юугаараа ч ялгагдахгүй….
Тэхээр маргааш, дараа жил, ингэхлээр, тэгэхлээр гэж ямар нэгэн зүйлийг хойшлуулалгүй бүх зүйлийг “ЯГ ОДОО” хийх ёстой гэсэн санааг агуулжээ.
Тухайн цаг гэдэг маань бидний тархиндаа, оюун санаандаа тавиж байгаа нэгэн төрлийн хоосон орон зай ба ЯГ ОДОО-с юугаараа ч ондоо биш. Харин “тухайн цаг ирэхээр” хийвэл бид цаг л алдана, “яг одоо” хийвэл бид цаг хожино. “Яг одоо” болон “Тухайн Цаг Ирэхээр” 2 юугаараа ч ялгаагүй юм бол бидэнд ЦАГ ХОЖИХ нь ашигтай… “Яг одоо” хийгээгүй, “Тухайн Цаг Ирэхээр”-ийг хүлээдэг хүмүүсийн ирээдүй хэрхэн уруудадгийг бид аль ч улсын нийгмээс амархан харж болно…Тэхээр “Тухайн Цаг Ирэхээр” гэж хойш тавилгүй боломжит бүхнийг “Яг одоо” хийх хэрэгтэй байх нь.
…it was once said to one of the young lords that “right now” i s”at that time”, and “at that time” is “right now”. One should everyday think over and make an effort to implant in his mind the saying “At that time” is “right now”. Remember “Right Now” is no different from “When The Time Comes”…
from Hagakure by Yamomoto Tsunetomo