20 нас хүртэлээ тамирчин болоогүй бол, спортоор чи хэзээ ч амжилт гаргахгүй
40 нас хүртэлээ баяжаагүй бол үлдсэн амьдралдаа хэзээ ч баяжихгүй
60 нас хүрэлээ улс төрч болоогүй бол чи хэзээ ч улс төрч болдоггүй юм гэнээ…
2011-02-27

Сталин их товчхон захидал бичдэг байсан гэнэ. Эхнэрийнх нь хэлсэнээр хувийн шинжтэй урт юм бичих үнэхээр дургүй . Тэрээр 1922-4-16нд ээждээ ийнхүү захиа бичиж байж :

Сайн уу, ээж минь! Бие бодож, элдэв юманд бүү санаагаа зовоогоорой. Амьд байвал тарьсан цэцэгээ баясгана, харин үхчихвэл шарил иддэг хорхойг баясгана…Таны Сосо…

Энэ жижиг захианаас л Сталин гэгчийг хэн болохыг бараг л харж болно…Хайртай ээждээ нэг иймэрхүү захиа Сталин маань бичдэг байж…Түүний хайр, энхрийлэл, халамжаа хүртэл илэрхийлж байгаа нь БУСДААС ТЭС ОНДОО

...
2011-02-22

Карл Маркс-аас аз жаргал гэж юу вэ? хэмээн асуув.

Карл Маркс ТЭМЦЭХ гэж хариулжээ…

Харин Далай Ламаас энэ асуултыг асуухад УНТАХ гэж хариулжээ…

 

Анх сонсоход сонин 2 хариулт ч жоохон ухаж бодвол далай лам энэ асуултанд  төгс хариулт өгсөн байгаа юм.

Бид унтаж байх үедээ ядуу бол ядуу гэдгээ мартана…
Өвчинд шаналж байсан бол өвчинөө умартана…

Тэгвэл сэрүүн байх үед биднийг юу хүлээдэг вэ : Атаархал, хов жив, хэл ам, хардалт, өс хонзон….



...
2011-02-13
Өвөр Монгол залуу Өлзийтогтох "Хархориноос айсуй" номноосоо болж хятадын шоронд насаараа хоригдох ял аваад өдгөө өөд болжээ.Та түүний шүлгийг нь уншаад нэгийг бодох биз.


Хархоринд очъё


Xанагар талаа санаад очъё
Хамаг Монголоо бодоод очъё
Хаан Чингисийнхээ Хар сүлдэд
Xарц тайжийн хүү би мөргөхөөр очъё...

Xархорумд очъё
Xайрхан Туулаа үзэхээр очъё
Халх голоо үгүйлээд очъё
Төрийн үймээнд дүрвээд орсон
Төрөл садантайгаа уулзахаар очъё..

Xархорумд очъё
Байгалийн сайханд нь уусъя
Бурхан Xалдууныхаа шороог нь үнэрлэе
Богд баатрын сахиусанд даатгая
Буян хишигтэй сүнсийг нь хурайлая...

Xархорумд...
2011-02-11
Би ойрд  Монгол бичгээ улам сайжруулах зорилгоор "BOLJOO" мессенжерийг ашиглаж байгаа юм. Болжоо дээр өвөрмонголчүүд голцуу байдаг учир Өвөрмонголчүүдтай голцуу харилцдаг.
Өгчигдөр би нэгэн Өвөрлөгч хүнтэй харьцаж байгаад бид 2ын яриа Сэрчмаа, Жавхлан руу хазайсан юм. Гэтэл нэг сонин юм сонсов. Жавхланг Өвөрмонголд тоглолт хийхийг хориглосон гэнэ...Учир шалтгаан гэвэл тодорхой...ЖАвхлан маань Монгол туургатан,Монгол Үндэстэн,Гал үндэстэн гэж хэт их ярих болсонтой холбоотой...Үүнээс болж хятадын төр Жавхланг тоглолт хийхийг нь хориглосон гэх мэдээ өвөрмонголын виртуал найзаасаа сонслоо....хэхэх...
2011-02-11