2011-02-26
Сонин, телевиз, интернет 3 ад чөтгөрийнх!!!



1.Сонин.

Ард түмнийг дуртай зүйлрүүгээ хуйлруулж чадах, худал зүйлийг үнэн болгож хувиргах хүчтэй зэвсэг. Эрх мэдэлтэний гарт орсоноор эрх мэдэлтэн өөрийн дураар МАССын тархируу урсах мэдээллийг удирдах болно гэсэн үг. Өгөх мэдээллээ удирдаж байгаа учир тэр мэдэх хэрэгтэй гэснийгээ өгнө, хэрэггүй гэснийгээ өгөхгүй. Тэхээр таны тархируу урсах мэдээллийг удирдаж байгаа учир таны бодолыг зааж байна гэсэн үг…Ингээд хүний зааж өгсөн бодолоор явах болох юм.

Монгол улсад 3н жилийн өмнө 3000 сонин байдаг гэж сонссон (одоо бүр нэмэгдсэн нь тодорхой). 2сая хүн 3000 сонингийн үнэн худал мэдээлэлд эргэлдээд байхаар шуудайнд хийсэн эвэр шиг олон бие биенээсээ өөр салаа бодолтой, нэгдмэл чанаргүй болох нь тодорхой…

2.Телевиз.

Бид бусдын нүдрүү нь харж байгаад бусдын яриаг нь сонсвол тэр хүндээ бүрэн итгэдэг. Тэгвэл телевиз хэлж байна гэнэ : Хар…Зөвхөн миний нүдрүү хар!!!…өөр хаашаа ч биш…миний дуу хоолойнд анхаарлаа төвлөрүүл, миний хэлж байгааг анхааралтай сонс, өөр юуг ч биш!!!…..Иим байдлаар бид телевизед ховсдуулна.
Телевиз-д гарч байгаа бүхэндээ итгэнэ, телевизээр гарч байгаа бүх юмыг хүсэж атаархал шунал дотор амьдарна.

Хүүхдүүд өдөржин шөнөжин кабель үздэг (би ч гэсэн багадаа). Жоохон хүүхэд кабель үзээд гадаад оронд ямар байдаг талаар ойлголттой болно,юу ч мэдэхгүй, дархлаагүй бяцхан тархи ингэж барууныг тахин шүтэх үзэлтэй болно. Ингэж монголын ирээдүй үндэсний үзэлээ алдаж, барууныг тахин шүтэгч болон хувирна… Ер нь энэ Кабелд хяналт тавьдаг газар байдаг юм болуудаа…

Телевиз мэдээллийн хэрэгсэлийг эзэлж авсан хүн бол бараг дийлдэхгүй. Тэгвэл дэлхийн бүх орны телевизээр гарах мэдээллийг гартаа оруулсан улс,орон мөн адил дийлдэхгүй…Гэтэл Дэлхийн нийтийн мэдээлэл хэрэгсэлийг BBC,CNN гэх мэт нь удирдана. Тийм учир ВВC,CNN-ээр мэдээллээгүй л бол тэр зүйл нь худлаа юм гэсэн шүү…

3.Интернет

Мэдээ мэдээлэл интернетэд дүүрэн. Гэхдээ маш замбраагүй. Тийм учир аль нь зөв аль нь бурууг ялгахад үнэхээр бэрх, аль хэрэгтэй аль нь хэрэггүй болохыг олж мэдэхэд маш хэцүү. Бид хүсвэл интернетийг өөртэй өгөөжтэйгөөр ашиглаж болно. Гэвч бид ихэнхдээ интернетийн хэрэггүй мэдээлэлийг толгойдоо хийдэг учир муу нөлөө үзүүлэх нь их…

Хятадад youtube,facebook, гэх мэт сайтууд нь ажилдаггүй юм гэсэн.Хаана ч билээ дээ FACEBOOKийн тусламжтай аль улсын ч билээ дээ нууц цэргийн баазыг олсон юм гэсэн. (Тэр баазад ажилладаг хүн facebook account-аа шалгангуут нь байрлалыг нь тогтоосон гэсэн).
Ингээд бодохоор бидний нас хүйс шашин шүтлэг улс төрийн үзэл гээд бүх зүйл FACEBOOK HI5 MYSPACE дээр байдаг. Тэхээр энэ бүхэн улс орны гчимээгүй бас өөр нэгэн юмаар гинжлээд байгаа мэт…

Сүүлийн дүгнэлт :
Энэ хорвоогийн зовлон Эх хүнээс үүдэлтэй гэдэг бас л үнэн үг…Болж өгвөл хүй нэгдэлийн үедээ амьдрах юмсан…

Бичсэн: Zuu | цаг: 22:00 | Миний бичсэн эссе
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Эрх баригчдын хяналтанд уу. Тэд өөрсдийгөө магтуулахыг хүснэ. 7 сарын 1 нд таван хүн үхсэнийг би лав МҮОНТВ ээс мэдээгүй. Ер нь удахгүй энэ ТВ энэ гуншингаасаа хүссэн хүсээгүй татгалзана. Хиймэл дагуултай болчихвол нээх ӨНДӨР ТОМ АНТЕНН, БАЙРНЫ хэрэг гарахгүй байх.
Бичсэн: dadido цаг: 22:10, 2011-03-16 | Холбоос | |


Асуудалыг улс орны аюулгүй байдалын үүднээс хөндөж бичив. Хувь хүнд зурагтаа үзнүү үзэхгүй байнауу үнэндээ падлий алга...Архийг ч гэсэн ганц нэгээрээ л уудаг, үзэн яддаг хүмүүс нь ч уудаг, гэвч улс оронд архинаас болж гарах гэмт хэрэг гэр бүл салалт гэх асуудал олширож эхлэхэд архины эсрэг хууль чнгалдагтай адил олон нийтийг хамарч байгаа мэдээллийн хэрэгсэлийг ч гэсэн хараа хяналтандаа байлгах ёстой гэдэг санааг хөндлөө
Бичсэн: Zuu цаг: 22:47, 2011-03-15 | Холбоос | |


Тэгээд хараагаад байгаа мөртөө бичээд л. Харин ч юмыг олон талаас нь харах боломжийг олгож байгаа юм биш үү хөөхөхө.
Бичсэн: dadido цаг: 22:15, 2011-03-15 | Холбоос | |


Зоригтван байлаа
инээх инээх инээх тйим ч юмуу
Бичсэн: Зочин (зочин) цаг: 21:10, 2011-03-15 | Холбоос | |


бие биенээ өдөж байгаам гсн кккк хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 17:44, 2011-03-15 | Холбоос | |


Хэхэ Урандарь Зуу 2 юу л болоод байнадаа ай ккк...Хатуу үгийг шидэлцээд л... ярзайтал инээх
Бичсэн: Зоригт ван цаг: 14:17, 2011-03-06 | Холбоос | |


чиний бодлоор энийг эссэ гэдэг юм уу тэ хэхэхэ и сайн ойлгоод авчий хө яасан ч том сэдвээр бичдийн хө насыг чинь үзүүл 22 л гэсэн байх юм. Ихл том залуу байх юм тэ надшиг л жоохон мангар байх шиг л байхы хэхэ яахав энэ чиний орон зай би чамд саад болохгүй чөлөөтэй сэтгэж мөрөөдөөрэй амжилт хүсэхээс тэврэлт
Бичсэн: Урандарь (зочин) цаг: 12:57, 2011-03-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax