Эзэндээ үнэнч хүмүүс өөрийнхөө амийг өөрийн гараар хөнөөх эр зориг ганцхан самурайнуудад л бий...Үүнийг бодохоор л тэд хүндэтгэл хүлээмээр...Ийм л учир Самурай хүний дэг жаяг, амьдралын дагаж мөрддөг журам бүгдэд нь сонирхолтой байдаг биз....
Гэвч энэ ном самурайн дагаж мөрдөх дүрэм, ямар нэгэн сэлэм эргүүлэх эрдэмийн тухай ном биш. Энэ ном нь самурай гэх ойлголтоос хол илүү давсан цар хүрээтэй.
Хэдэн зуун жилийн өмнө бичигдсэн ч энэ номны сургаалиуд нь өнөөгийн амьдралд ч гэсэн маш хэрэгтэй.
Энэ ном нь тэр чигээрээ сургааль үлгэрүүдийн цуглуулга гэж хэлж болмоор, тийм учир номыг аваад хаанаас нь ч хамаагүй уншихад бүх юм ойлгомжтой.
Япон, дорнын ухаан ямар эд вэ гэдэг нь энэ номноос тодорхой харагдана : бүгдийг уншаад ойлгоход дэндүү амархан тэгэхдээ дэндүү хэцүү,( угаасаа дорны философи бол ийм л байдаг) бүх юм хэт ойлгомжтой юм мөртлөө хэт ойлгомжгүй. (уншиж үзсэн хүн миний яг юу хэлэх гээд байгааг ойлгоно биз...).
Энэ номыг дахин дахин уншиж болно.1000 уншсан ч та ханахгүй.Унших болгонд өөр өөр зүйл ойлгож авна, та хэзээ ч энэ номоор цадахгүй.
Ямар нэгэн 7н зарчим, баян аавын баяжуулах ухаан гэх мэт хэрэггүй SELF HELP ном уншиж цаг мөнгөө гарздаж байснаас ганц удаа ч гэсэн энэ номыг уншаад үзээрэй гэж хэлмээр байна...Минии хувьд энэ ном бараг л Библи шиг болсон гэхэд хэлсдэхгүй...
Бүгдэд нь HIGHLY RECOMMEND!!!!!
(миний энэ номноос иш татсан 2 бичлэг бий. Та эндээс бас эндээс уншиж болно)