2011-02-11
Хархоринд очъё
Өвөр Монгол залуу Өлзийтогтох "Хархориноос айсуй" номноосоо болж хятадын шоронд насаараа хоригдох ял аваад өдгөө өөд болжээ.Та түүний шүлгийг нь уншаад нэгийг бодох биз.


Хархоринд очъё


Xанагар талаа санаад очъё
Хамаг Монголоо бодоод очъё
Хаан Чингисийнхээ Хар сүлдэд
Xарц тайжийн хүү би мөргөхөөр очъё...

Xархорумд очъё
Xайрхан Туулаа үзэхээр очъё
Халх голоо үгүйлээд очъё
Төрийн үймээнд дүрвээд орсон
Төрөл садантайгаа уулзахаар очъё..

Xархорумд очъё
Байгалийн сайханд нь уусъя
Бурхан Xалдууныхаа шороог нь үнэрлэе
Богд баатрын сахиусанд даатгая
Буян хишигтэй сүнсийг нь хурайлая...

Xархорумд очъё
Налгар Монгол орондоо хүръе
Нартай бороонд нь дэвтъе
Сартай шөнөөр үнсүүлэе...
Сэвгэрийнх нь царайлгийг харъя...

Xархорумд очъё
Алтай хангайг давахад
Агтын тоос харагдлаа
Эмээлээ үүрээд очих уу
Эрдэнийн агтаа унахуу даа...

Xархорумд очъё
Xамаг монголын мин Алтан өргөө
Xагацашгүй мөнх галаа
Xараад ч гэсэн авах гэж
Xайрын итгэл дурслаар...

Xархоринд очъё
Зүрхэнд сийлэгдсэн хархорин
Зургаас үзэсгэлэнтэй байгаллиг нутаг
Зүүдэнд ирээд байдаг
Жинхэнэ монгол ардтай дэлхий...
Xархоринд очъё
Бичсэн: Zuu | цаг: 17:54 | Сонирхуулчихмаар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


bid l uug ni uwurlugch ahan duusee hamgiin turuund harj toiloh yostoi yum baigaan...Uwurmongolchuud ordog forumuudaar dandaa l Mongoliin uhai medee tawigdsan baidag yum bilee...Ar mongolruu chih ih tawidag bololtoi yum shig baigaan...Harin end bidnii baij biagaag......
Бичсэн: Zuu цаг: 03:17, 2011-02-12 | Холбоос | |


orowdolt yumaa,ynshsan chin bvr gynigt bolchihlooo,bysad ni ch bas ireh yumsan l gj boddog bhdaaa,gehdee end bid nariinh ni bj bgaaag,deedes ni syydlaa olohq,doodos ni ch holoo olohq, гуниглах
Бичсэн: zochinn цаг: 22:05, 2011-02-11 | Холбоос | |


Narmai mongol
Tiimee...Panmogolistuud Ulam ih boloosoi
Бичсэн: Zuu цаг: 21:31, 2011-02-11 | Холбоос | |


for united mongolia
Бичсэн: dadido цаг: 19:41, 2011-02-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax