2011-02-11
Блог нээсэн шалтгаан...
1000 сонссоноос нэг үз,1000 уншсанаас 1 бич….
Юм уншаад шууд толгойнд орох нь ховор.Орсон ч уншсан юмны 20% нь л бидний толгойд үлдэж,тэр толгойнд үлдсэн 20-н хувийн 20% нь л бидний амьдрал болон ажилд хэрэгтэй зүйл байх болно….

500,1000 хуудастай ном уншаад юу ч ойлгож чадаагүй,ойлгосон ч тэр нь хэрэг болохгүй,ашиг болохгүй зүйл бол уншиж суусан цаг хугацаа хий дэмий өнгөрсөн мэт болж байна…

Тэхээр цаг хэмнэх,уншсан юмаа 100% биш юмаа гэхэд өөрт хэрэгтэй гэсэн зүйлийг нь бариж авах,жирийн зүйл дээр өөрийн гэсэн дүгнэлт хийж сурах арга байна…Энэ бол бичих….

1,2,3,100,1000 дахин хий дэмий уншиж байснаас 1 удаа ч гэсэн уншсанийхаа дараа ойлгосноо, мэдэж авсанаа бичиж, тэмдэглэж авах нь өөрт хамаагүй үлдэцтэй. Мөн бичиж сурах нь цэгцтэй бодохын эхлэл юм. Тийм учир үзсэн харсан зүйл,бодсон бодол,уншсан зүйлээ мартчихгүйн тулд блог дээр бичих гэж нээлээ.

Нэг удаа бичиж үзэх нь 5 удаа уншсантай тэнцдэг гэдэг байхаа.
Бичсэн: Zuu | цаг: 03:29 | Бодож явдаг зүйлс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


за тэр бас яамай...тэр блог нээгээд портал сайт, варез сайт болгон ашигладаг хүмүүсийг харахаар гайхааг байдгийн
Бичсэн: Zuu цаг: 03:04, 2011-02-17 | Холбоос | |


үнэхээр зөв шалтгаан.
харин блог бичдэг хүмүүсийн гол алдаа нь фокусаа алдахад байдаг гэж би анзаарсан. үзэл бодлын блог явж байснаа хувийн амьдралдаа гарсан юмыг ингэлээ, ингэж настрдлаа гээд өдрийн тэмдэглэл болгох гэх мэтээр ФОКУС алдуулах явдал блогчдод их байдаг. Тиймээс блог чинь юуны тулд үүсэв гэдэгтээ үнэнч байсан нь үлдэцтэй гэж бодож байна, гэхдээ үгүй ч байж магад, миний хувийн ажиглалт.
Бичсэн: ninedimensions цаг: 00:01, 2011-02-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax