2011-02-16
Хоёр бодол

Бодол 1 : Дайны бол хамгийн том нүгэл.

Дайн дажин, аллага хядлага гэдэг бол бие биентэйгээ зохицох чадваргүй зэрлэг араатнуудын араншин . Хүн гэдэг амьтан улс төр эрх мэдэл, материаллаг эд зүйлсийн шуналын үндсэн дээр бие биенийгээ ална. Хүн алах гэдэг нь ердийн ажил, жирийн үзэгдэл болон хувирна.

Дайнд матриаллаг эд баримт сүйдхээс гадна хүн өөрөө сүйтдэг. Дайнд оролцсон хүн сэтгэл зүйн хувьд маш эмзэг болон хувирдаг. Дайнаас үлдэх хүмүүсийн психологот өөрчлөлт орж, ердийн хэвээсээ гаждаг. Зарим тохиолдолд энэ нь урагт дамждаг.

Дэлхийн 1,2р дайн өнгөрөөд удаж байгаа ч, бараг нэг зууныг элээх гэж байгаа атал дайны хор нөлөөг  дэлхий нийтээрээ мартсангүй…Тэхээр дүгнэвэл дайн гэдэг нь энэ ертөнц дэх хамгийн том нүгэл юм…

Хөгжил дэвшилээр доогуур орон бусад орныг эзэлвэл эзэлсэн орноо доош нь татдаг. Хөгжлөөр ухраадаг гэсэн үг. Хэрэв монголчууд дэлхийн талыг эзлээгүй бол бид 21р зуунд нисдэг машиндаа аяалж байх байлаа. Мөн монголчууд байгаагүй байсан бол дэлхийд Америк,Европ тив давамгайлах биш харин Ази тив давамгайлах байлаа. Монголчууд ази тивийн хөгжлийг хойш нь татсан

Бодол 2 : Дайн бол хөгжлийг тэтгэгч, хөгжлийн катализатор юм.

Хүн төрөлхтөн зөвхөн дайны тусламжаар, хөгжил дэвшилд хүрж чадна. Дайны тусламжаар хөгжил дэвшилд хүрсээр ч ирсэн. Дайн бол юм бүхний эцэг, юм бүхний үүсгэгч хүчин. Энх тайван цагт хүн төрөлхтөн бууран доройтдог, улам унтаа,залхуу байдалд орж, олон нийтээрээ налайдаг. Гагцхүү дайн л хүмүүсийн нойрмоглон байсан авьяас билэг, хийморь золбоог сэргээж өгдөг. Дайн хийхээ больчихвол хүн төрөлхтөн цалгардаж зогсонги байдалдаа орно.Мөн дайн нь тухайн орны ард иргэдийг эх оронч үзэл, нэгдмэл чанараар цэнэглэж өгдөг. Харин энэ 2 үзэл нь улс үндэстэнд ус агаар мэт хэрэгтэй…Тэхээр дүгнэвэл Дайн бол хөгжлийн хурдасгуур, хөгжлийг тэтгэгч юм.

Хэрэв хүннү нар европыг түрэмгийлж сэрээгээгүй байсан бол Европ гэдэг тив чинь тосгон тосгондоо буган амьдардаг амьдралаасаа хэдэн зууны дараа л гарах байлаа. Мөн хятад улс руу бид дайтаж дээрэмдээгүй бол одоо гайхагдаад байгаа цагаан хэрмийг хятадууд босгоочуу гүйч үү ?

Үүнээс гадна монголчуудын дайн дажины ачаар л европод анх галт зэвсэг үүсэн, Монголчуудын хийсэн дайны ачаар л Оросын олон ванлигууд нэгдмэл чанараа олсон…Тэхээр дайн гэдэг нь бас тийм ч муу зүйл биш.

Бичсэн: Zuu | цаг: 05:32 | Миний бичсэн эссе
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


goe bichsen bna, chamaig blog bichij bgaag odoo l medlee. Er n bol har tsagaan gej bhgui, saaral l ih bdiin neg jishee yumu da баярлах
Бичсэн: Зочин (зочин) цаг: 00:48, 2011-05-23 | Холбоос | |


Достоевский оноод хэлжээ...by the way NICE QUOTE
Бичсэн: Zuu цаг: 23:49, 2011-02-16 | Холбоос | |


бичлэг таалагдлаа, Достоевский дайн нь байгалийн үзэгдэл процесс шиг аливаа төрөлтөн амьтанг цэвэршүүлж сайжруулах үүрэгтэй гэх санаа цухуйлгасан байдаг, харин хувь хүмүүс дээр тусгавал дайн шиг аймшигтай зүйл үгүй,
Бичсэн: ninedimensions цаг: 23:45, 2011-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax