Илдээр тулалдах эрдэмд төгс мэрэгшсэн, өтөл буурал хүмүн ийнхүү айлджээ.

Хүний суралцахыг төвшинөөр ангилж болох гэнэ  :

Хамгийн доод төвшинд хүмүн бусдаас болон өөрөөс суралцдаг, гэвч түүнээс гарах үр дүн, ашиг шим ховор, ингээд тэр бусдыг ч өөрийгөө ч чадваргүйд тооцдог . Энэ төвшин дахь хүмүн ямарч үнэгүй. Хэнд ч хэрэггүй.

Дундад төвшин дахь хүмүн мөн адил ямар ч хэрэггүй, тусгүй. Гэвч тэр өөртөө болон бусдад дүгнэлт хийх чадвартай. Тэрээр өөрийн олон зүйлд бэлэн биш байгаагаа, түүхий дутуу байгаагаа сайн мэднэ, мөн бусдын алдаа, дутагдалыг дүгнэж цэгнэж чад

на.

Дундаас дээгүүр төвшин...

2011-02-20

Боломж

Боломж бүх хүнд бий гэвч дуртай нь ашиглаж чаддаггүй.  Ямар нэгэн юмыг хулчгар аймхай хүн 1%-ийн ч Боломжгүйд харж байхад , зоригтой өөртөө итгэлтэй хүн бүрэн дүүрэн 100%-ийн БОЛОМЖТОЙ болгож харах жишээтэй … Ингээд бодвол Боломж зөвхөн зоригтой шазруун алдаанаас эмээдгүй хүнийг л дагадаг…

Алдаа

Бид оролдож үзэхээсээ айдаггүй, харин алдаанаас гарах үр дагавараас нь айдаг. ГЭвч тэр үр дагаварыг бид хий дотороо төсөөлдөг. Тэр нь үнэн бодит зүйл биш. Тэхээр хийж үзээчгүй байхдаа бид гарах үр дагавраар өөрийгөө айлгадаг гэсэн үг юм…Тийм учир хий хоосон үр дагавраар айлгах хэрэггүй ...

2011-02-17

10 настай хүүхдээс ямар мөрөөдөлтэй, ямар хүн болохыг хүсэж байгааг асуувал.Давид Бекхам, Жаки Чан гээд ертөнц дэлхийд алдартай болохыг хүснэ. Нэг үгээр бол дэлхий ертөнцийг өөрчлөх гэж хариулах болно. Энэ бол дэрвүүн, хорвоо ерөнцийг таниж мэдээгүй, хахир хатууг нь ойлгоогүй хүний мөрөөдөл байх нь тодорхой. Тэр хэсэг хугацаанд их том юм бодож байгаад ертөнцийг өөрчлөх нь түүний хийх ажил биш байна гэдгийг ойлгоно.

20 Настай хүнээс мөрөөдлийг нь асуувал. Монголыгоо өөрчлөх гэж хариулна.

20 нас хүрээд ухаан суугаад ирэхээрээ, үзэл бодол өөрчлөгдөж монгол улсаа хөгжүүлэх, монгол улсдаа хэр...

2011-02-16

” СОЁЛТ ” еврoпийнхөн өөрсдийнхөөн соёлоос гажсан юм болгоныг зэрлэгүүд, Чингис хааныг маань хүн иддэг араатануудтай зүйрлэдэг, монголчууд биднийг “барбар”ууд хэмээдэг.  Тэгвэл яс юман дээрээ хэн нь барбарууд байв ?

(нэгэн алдарта монголч эрдэмтнээс нэгэн сэтгүүлч та ягаад чингис хаан шиг хүнийг өмөөрнө вэ, та ягаад монголчуудын дайн дажинийг өмгөөлнө вэ?…Тэд бол хүн биш араатнууд байсан шдээ…хэмээн хэлэхэд өнөөх монголч эрдэмтэн ингэж хариулсан байна )

…Монголчууд хүчтэй улсыг ялаад дийлээд байсан нь сонин. Монголчууд харгис хэрцгий улмаас цус гаргасан гэж та хэлж байна. Тэгвэл 1099...

2011-02-16
Япон оронд манай төрийн түшээдийн нэг нь албан айлчилал хийж, боловсролын системтэй нь танилцангаа япон цэцэрлэг,япон дунд сургууль,япон их сургуулиар айлчилсан гэнэ...

Мэдлэг, туршлага гээд 2 талаас арвин их туршлага солилцож, олон ажиглалт явуулжээ...Гэтэл тэдний анхаарлыг нэгэн маш сонирхолтой зүйл татжээ..Тэр нь Япон цэцэрлэгийн багш, их сургуулийн багшаас хамаагүй илүү цалинждаг тухай...

Яаж ч бодсон хүнд мэргэжил олгож байгаа, амьдралаа авч явах замыг нь зааж байгаа, нарийвчалж мэргэшүүлж байгаа их сургуулийн багш хүн цэцэрлэгийн багшаас хамаагүй их цалин авах нь тодорхой...Гэвч ягаад и...
2011-02-16

Бодол 1 : Дайны бол хамгийн том нүгэл.

Дайн дажин, аллага хядлага гэдэг бол бие биентэйгээ зохицох чадваргүй зэрлэг араатнуудын араншин . Хүн гэдэг амьтан улс төр эрх мэдэл, материаллаг эд зүйлсийн шуналын үндсэн дээр бие биенийгээ ална. Хүн алах гэдэг нь ердийн ажил, жирийн үзэгдэл болон хувирна.

Дайнд матриаллаг эд баримт сүйдхээс гадна хүн өөрөө сүйтдэг. Дайнд оролцсон хүн сэтгэл зүйн хувьд маш эмзэг болон хувирдаг. Дайнаас үлдэх хүмүүсийн психологот өөрчлөлт орж, ердийн хэвээсээ гаждаг. Зарим тохиолдолд энэ нь урагт дамждаг.

Дэлхийн 1,2р дайн өнгөрөөд удаж байгаа ч, бараг нэг зууныг ...

2011-02-16
….Орчин үеийн өрнөдийн ардчилал нь марксизмын дагуул болохоор түүнгүйгээр сэтгэхийн арг

агүй. Чухамхүү тэр хөрсөн дээр энэ тахал урган тархаж байна. Түүний хамгийн муухай илрэл нь ПАРЛАМЕНТАРИЗМ юм.

Парламентаризмд хувийн хариуцлага ерөөсөө байхгүй. Парламент ямар нэгэн шийдвэр гаргадаг боловч эцсийн эцэст үр дүн нь хулчгар байдаг. Тэгээд  яах вэ? Үүнийг  хэн ч хариуцахгүй, хэнийг ч хариуцлаганд татах аргагүй. Ягаад гэвэл олуулаа шийдсэн болохоор хэн ч буруугүй.

Парламентаризм хэзээ ч хэтийн зорилгод түшиглэж шийдвэр гаргадаггүй. Ягаад гэвэл тэд ямарваа нэгэн зорилтыг бариж авахын оро...

2011-02-16
Сэтгэл байвал сэрээгээр газар хагална
Зүтгэл байвал зүүгээр худаг ухна
Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна гэнээээ........
2011-02-15

Олон жил япончуудын дор байсан солонгос орон, Дэлхийн 2р дайн, үргэлжлээд 2 солонгосын хоорондох дайн гээд энэ бүгдийг ухраад харвал ердөө 70,80д жил өмнөхөн. Тэгвэл газар доороо алт эрдэнэс гэх зүйлгүй, дайны хөлд ядарч туйлдсан байсан солонгос орон өнөөдөр Эдийн засагаараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болтолоо өсөн дэвжиж чаджээ...

Солонгос Монгол 2 бол адилхан л 2р дайны дараагаас л төрөө бие даан удирдах болсон улс.Тэгвэл одоо Ө.Солонгос, Монгол 2ын эдийн засгийн ялгаа ягаад ийм хол зайтай байна ?

Дэлхийн 2р дайн Их гүрнүүдийн дор дээрлхүүлж байсан орнуудын гинжийг нь тасалж, колонийн...
2011-02-14
Дархан морины тахны хадаасыг дутуу хаджээ
Дутуу хадсанаас болж Морины тахны хадаас сугарчээ.
Хадаас сугарсанаас болж морь замдаа саатжээ.
Морь замдаа саатсанаас болж элч хааны зарилгийг цагт нь хүргэж өгж чадсангүй,
Зарилгийг цагт нь авж чадаагүйгээс болж ХААНТ УЛС дайнд ялагджээ.
Ингэж Хаант Улс 1 хадааснаас болж СҮЙРЧЭЭ.

Энэ үлгэр нэгэн алдартай киноны хэсэгт гардаг юм.Нэрийг нь мартаж.Ямар ч байсан утга,хэлэх гэсэн санаа бол үнэхээр NICE. Жижиг юмыг ч байсан сэтгэлээсээ хийх тухай,гүйцэд хийх тухай, эс тэгвээс тэр жижиг зүйл ямар том хохиролийн эх үүсвэр болох тухай энэ үлгэрээс харж болно...Тэх...
2011-02-13