2011-02-11
Сахилга бат ноёрхог!!!

Зорилгодоо хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Зорилгодоо хүрэхийн тулд зорих хэрэгтэй нь гарцаагүй.

Баруун солгойгүй гарт дайрснаа барьж аваад, Нүдээ аниад тодорхой чиг хандлагагүй урагшаа тэмүүлэхийг зорилгодоо тэмүүлж байна,хөдөлмөрлөж байна гэж хэлэхгүй.Энэ нь хий хоосон зүйлд цаг үрж байгаа тай ижил …Тийм учир тодорхой төлөвлөгөөнийи дагуу ажиллах нь чухал..

Төлөвлөгөө зохиосноор бид төлөвлөгөөний дагуу ажиллаж бага багаар ахина. Ахиц бага,өчүүхэн байх нь хамаагүй. Ахиц хамгийн гол нь тогтмол байх хэрэгтэй. Төлөвлөгөөний дагуу ажилсанаар бид бага багаар юм мөртөлөө хамгийн гол нь ТОГТМОЛ ахина гэсэн үг.

Тэгвэл өөр нэг асуудал : Төлөвлөгөө зохиогоод төлөвлөгөөгөө биелүүлэхэд юу гол хүчин зүйл үзүүлэх вэ?
Хамгийн гол хүчин зүйлийг хувийн сахилга бат үзүүлэх юм. Хэрэв Бид хувийн сахилга батгүй бол зорилгодоо хүрч хэзээ ч чадахгүй бөгөөд  эрт орой хэзээ нэгэн цагт зорилгод хүрэх замаас гажих болно…

1726 оны зун буюу Бэнжамин 20н настай байх үедээ Лондонгоос Филаделфия хүртэл далайгаар 80 хоног аялжээ. Энэ аялж байх хугацаанд Бенжамин хүү өөрийн баримтлах 13н дүрэм зохиож, энэ дүрэмээ 79 нас хүртэлээ ягштал баримталсан байна.

Бенжаминий 13н дүрэмийг сонирхуулвал:

1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.

2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.

3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.

4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.

5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.

6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.

7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.

8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.

9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.

10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.

11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.

12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.

13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах.

 

Бенжамин Франклиний эдгээр 13 дүрэм бол миний хувьд хувийн сахилга баттай хүний юунд хүрч болохыг харуулсан хамгийн тод бөгөөд амьд жишээ. Бенжамин нь өөрөө лаа хийдэг хүний хүү. Санхүүгийн асуудлаас болж сургуулийн боловсрол бүрэн олж чадалгүй хар багадаа лааны үйлдвэрийн ажилчин болж, цаг заваараа ном уншин, номтой нөхөрлөсний ачаар АНУ-н нэгэн томоохон төлөөлөгч болон түүхэн хуудасанд үлдсэн.

Бенжамин-ий энэ их амжилтийн нууц нь өөрийнх ягштал баримталдаг байсан энэ 13 дүрэмдээ үнэнч байсных нь гэдэгт би лав эргэлзэхгүй байна….Хувийн сахилга бат гэдэг зүйл Сургуулийн Боловсролгүй хүүхдийг агуу хүн болгосон байна…Ингээд дүгнэвэл САХИЛГА БАТ БҮХНИЙ ЭХЛЭЛ ЮМ.

Бичсэн: Zuu | цаг: 22:29 | Миний бичсэн эссе
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


esusees surah ni ch haashaain..tehdee ayhav sokratas bol surj bolhiimoo;))
ene zuvluguunuud ni ih taalagdlaa bo;lj uguul murdnuuuuuuuuuuuuuuuuuu
Бичсэн: nutag13 цаг: 17:39, 2011-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax