2011-02-12
Чингэс гэх үү Чингис гэх үү? Ноднин уу Нодлин уу?

Чингэс үү? Чингис үү?

Ноднин уу? Нодлин уу?

Саяхан түрүү юу? Аль эсвэл саяхан түрүүн үү?

Цагариг гэж бичихүү? Цагираг гэж бичих үү?

Шүдэнз гэх юмуу? Аль эсвэл Чүдэнз гэх юм уу?

Ринчин ринчен рэнцэн аль нь зөв юм бэ?

Халхын голуу юмуу Халх гол юмуу?

Бямба гараг гээд байгаа юмуу,гариг гээд байгаа юмуу?

 

За тэгээд цаашилбал Балданы гэх нь зөв үү?Балдангийн гэх нь зөвүү? Ы, ИЙН 2 2уулаа харьяалахын тийн ялгалын нөхцөл.Алийг нь авах нь зөв бэ? БАЛДАНГИЙН гэх нь зөв гэж бодож байгаа хүн тайлбарлаж чадах уу? БАЛДАНЫ гэх нь зөв гэж байгааг бас тайлбарлаж чадах хүн байн уу?...Байхгүй л байх...Сурагч нь багшаасаа ийм асуулт тавьбал хариулж чадах багш байгаа болуу?

 

Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бид харь үсэг буюу кирил үсгийг хэрэглэж байгаа нь энэ бүх манаралтын гол үндэс нь болж байгаа юм.Кирил үсэг ашигласнаар кирил үсгийн дүрэм нь алхам тутамд,үг болгон дээр өөр өөр болон хувирч, бидний монгол хэлийг улам турааж,түүхий хэл болгож , булингартуулж байна. Монгол бичиг маань байсан бол бүх юм ондоо БАЛДАН гээд Н-р төгссөн байвал шууд л У залгаад л БАЛДАН-У гэж бичээд л хэний ч толгой эргэхгүй явах байлаа.

 

Энэ мэт алдаанууд сонингийн эхний нүүрнээс эхлээд л ажиглагдаад эхэлнэ. Зөвхөн сонин сэтгүүл ,мэдээ мэдээлэл,зар сурталчилгаанууд энэ мэт алдаануудаар хязгаарлагддаг бол бас яая гэхэв...Нүд балай,чих дүлий өнгөрч болно...Хамгийн гол нь энэ бүх алдаанууд өгүүлбэрийн утга санааг эргүүлээд байхаар бүх юм хамаагүй түгшүүртэй болж  эхлээд байна. Нэгэн жишээ авий...СУРАГЧИД НОМ ӨГЛӨӨ гэж нэг өгүүлбэр байг...Энэ өгүүлбэрээс 2 утга гарна...ОЛОН СУРАГЧ НОМ ӨГСӨН гэж нэг утга гарж ирнэ,СУРАГЧ ХҮМҮНд НОМ ӨГСӨН БАЙНА гэдэг 2 утга гарж ирнэ...2 ондоо утга уншсан хүнээсээ шалтгаалаад өөр харагдах болно...

 

Монгол Бичиг-г зарим хүмүүс хэрэглэж яах юм,галиг ондоо,хэцүү гэх мэтээр их гоочилдог. Гэтэл Дээр иш татсан СУРАГЧТАЙ жишээ зөвхөн энэ тэндхийн сонин сэтгүүлийн нийтлэл биш,харин тусгаар улсын Үндсэн хуульд гарч ирвэл яах вэ?.Салаа утгын алингаар нь явах вэ?...Тусгаар улсын үндсэн хууль нь энэ мэт алдаа мадагтай бичигдсэн гэхээр аймар бишүү? Үндсэн хууль алдаатай бол яаж энэ олон гадаад компани,энэ олон газар малтдаг компани энтэрийг барих вэ?...Алдаатай бичигдсэн хуулийг дурын хүн нь гуйвуулаад байхаар балай байгааздэ.Тэхээр энэ бүхний гол үндэс нь Монгол хэл,арван жилийн боловсролдоо байгаа юм биш бидний хэрэглэж байгаа бичигтээ байгаа юмаа...Тэгвэл Монгол бичгээр дээрх өгүүлбэрийг бичиж үзий : хэрэв сурагч хүнд ном өгсөн бол СУРУГЧИ ДУР НОМ ӨГБЭ...харин олон сурагчид ном өгсөн гэх утгыг харуулах бол СУРУГЧИД НОМ ӨГБЭ...гэнэ...2уулаа тусдаа утгатай, мөн өгүүлбэрийг нь уншаад л тухайн өгүүлбэр юуг илэрхийлэх гэж байгааг шууд мэдэж болж байна...

 

Тэхээр дүгнэлт хийвэл ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ бичигт орох цаг болсон юм бишүү?...

Галиг ондоо гээд л их зүхдэг.Галиг ондоо болохоор хэцүү гээд сурдаггүй.
Гэтэл бидний сураад болоод байгаа анлги хэлэнд бид ГИРЛ гэж биччихээд ГЁОРЛ гэж уншдаг.ЖУМП гэж биччихээд ЖАМП гэж уншдаг. Монгол бичиг яг үүнтэй л адил...

Хэдэн мянган ханзтай хятад япон хэл сураад болоод байхад монгол бичиг хажууд нь хэд дахин амар байх л ёстой доо...

1000+ жил хэрэглэж ирсэн,төгсөрч гүйчсэн,боловсорсон,хөгжингүй болсон бичигээ хэрэглэхүү ? Аль эсвэл 70д жил хэрэглэсэн,Сталины шахалтаар хэрэглэж эхэлсэн,Оросын Колони гэдгийн хамгийн том нэрийн хуудас болсон энэ кирил бичгийг хэрэглэх үү?...

Бичсэн: Zuu | цаг: 02:14 | Бодож явдаг зүйлс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


заанзаа юу?
заанзуу юу?
зуунзаа юу?
зүүнзаа юу?
зүүнзүү юү? хэ хэ
зуунзуу юу?
заанзүү юү? хэ хэ
хэ хэ нээрээ сонин юмаа. Хэдэн янзаар уншигдаж болохоор юм бэ? давтагдахгүй уншигдах магадлалыг нь олоорой

би лав юм уу?
би л лав юм уу?
за за би лав Монгол бичгээ сонгож байна. Манайхаан монголчуудаа монгол бичгээ хэрэглэх нь зүйтээ.
за тэгээд миний сэтгэгдлийг уншаад утгын алдаа байна уу давхар шалгаад comment үлдээгээрэй
Бичсэн: Баасанхүү (зочин) цаг: 23:54, 2011-02-18 | Холбоос | |


@ ХүслийнЖигүүр

Мини бодлоор удахгүй.Босоо үсэг тийм хэцүү биш...Хятад солонгос япон гээд заваарсан олон ханз дүрэмтэй бичиг үсэг сураад болоод байгаа юм чинь юу нь хэцүү байна ?
Бичсэн: Zuu цаг: 21:30, 2011-02-16 | Холбоос | |


Крилл үсгэнд дасах гэж 70 жилийг зарцуулсан биднууд Босоо бичгээрээ баруун солгойгүй бичиж уншиж сурталаа хэдэн үе явах бол... smug

дээр миний бичсэн өгүүлбэрт 4 алдаа буй... ярзайтал инээх
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 21:09, 2011-02-16 | Холбоос | |


монгол бичгээ бодлогоор эргэж хэрэглэе гэвэл нэлээн цаг хугацааны шалгуур бас гарах байхдаа. энэ бодууштай. дасталаа 80 юм болцгооно. төрийн бичигт хэрэглэж байж л түмэн олон нь хэрэглэнэ шүү дээ. дагавар хүүхэд шиг шоовдорлогдоод байгаа босоо монгол бичиг минь сэргээсэй дээ.
Бичсэн: Цагаан хараацай цаг: 20:44, 2011-02-12 | Холбоос | |


Harin thh.Blogmn-d orood 3,4 honoj baina.Buh yumiig ni sain uhaj tungchoogui baisan yum.Say joohon tohiruulga hiiw.
Бичсэн: Zuu цаг: 13:03, 2011-02-12 | Холбоос | |


аан, зуун зуу буюу 100 дахин 100 гэсэн утгатай нэр юм гэхээр чэнн л

дизаинаа яасан их солив оо, толгой эргэв
Бичсэн: хундага цаг: 13:00, 2011-02-12 | Холбоос | |


ЗуунЗуу гэж өгсөний учир нь 100н юмны бүх юм 100% гэсэн утгатай.Түм гэвэл нэрэнд өгсөн утга санаа алдагдаж байв.
Бичсэн: Zuu цаг: 12:54, 2011-02-12 | Холбоос | |


түм гэж үг байсаар атал уу?
Бичсэн: хундага цаг: 12:50, 2011-02-12 | Холбоос | |


Тиймээ Түм=Арван Мянга.
Миний нэр сонирхол тийм их татаад байна уу?...кк...Монгол бичигээр бичсэн бол ЗагонЗаго гэж бичих байлаа...Даанч кирилээр бичиж байгаа учир олны жишгээр галиглачихлаа...Зуу гэж бичвэл хүмүү ГУРАВ УУ гэж уншиад байсан учраас...
Бичсэн: Zuu цаг: 12:47, 2011-02-12 | Холбоос | |


арван мянга?
түм?
Бичсэн: хундага цаг: 12:43, 2011-02-12 | Холбоос | |


зуун зуу буюу 100 дахин 100 гэсэн утгатай нэр юм.
Бичсэн: Zuu цаг: 12:12, 2011-02-12 | Холбоос | |


зуун зүү юу?
зүүн зуу юу?
зүүн зүү юу?
зуун зуу юу?
Бичсэн: хундага цаг: 09:19, 2011-02-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax